Белград хотод болох чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох Монголын тамирчид бэлтгэлдээ гарчээ

Белград хотод болох чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох Монголын тамирчид бэлтгэлдээ гарчээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод болох аж. Монголын чөлөөт бөхийн холбооны 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын баазад ДАШТ-ий бэлтгэлээ базаахаар болжээ. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүнд багтсан 6 дасгалжуулагч, 27 тамирчин саяхан тангараг өргөсөн билээ.