АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өчигдөр /2022.07.28/ хоёр цаг гаруй хугацаанд утсаар ярьж, тэд нүүр тулан уулзах уулзалтыг зохион байгуулах талаар судлахыг багууддаа даалгасан гэж АНУ-ын эх сурвалж мэдэгджээ. Цагаан ордны мэдээлснээр, хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцжээ.