ШУУРХАЙ: Монголоос очсон 10 хүнээс халдвар илэрсэн тул БНХАУ-ын тал Улаанбаатар-Хөх хотын нислэгийг зогсоожээ

ШУУРХАЙ: Монголоос очсон 10 хүнээс халдвар илэрсэн тул БНХАУ-ын тал Улаанбаатар-Хөх хотын нислэгийг зогсоожээ

Ирэх наймдугаар сарын 08 /2022.08.08/-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн ээлжит дөрвөн нислэгийг БНХАУ-ын тал түр зогсоохоор болжээ. Учир нь энэ  сарын 19 /2022.07.19/-ны өдрийн Air China компанийн CA902 дугаартай Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр очсон Монголоос 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн батлагдсан тул ийнхүү БНХАУ-ын тал Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн ирэх сар /2022.08/-ын хуваарийг түр зогсоож байгаагаа мэдэгджээ.

Сонирхуулахад, Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Харин Улаанбаатар хотоос БНХАУ улс руу зорчих иргэд тус улсад очсоны дараа 14 хоног тусгаарлагдаж, коронавирусийн шинжилгээ өгч байгаа юм. 

БНХАУ-ын мэдээлэл




Өнөөдөр хулгана өдөр

31 минутын өмнө