БНАСАУ цөмийн дайнаас сэргийлэх хүчээ дайчлахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, тус улсын дайны ойн арга хэмжээний үеэр тус улсын удирдагч Ким Жон Ун АНУ-тай ямар ч цэргийн сөргөлдөөнд бүрэн бэлэн гэдгээ мэдэгдсэн аж. Хойд Солонгос дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким хэлэхдээ, “Хойд Солонгос энэ жил урьд өмнө байгаагүй олон пуужин туршсан” гэсэн бөгөөд одоогоор долоо дахь цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж магадгүй гэсэн болгоомжлолын үеэр дээрх тайлбарыг хийсэн нь олны анхаарлыг татаад байна. АНУ-ын зүгээс өнгөрсөн сард Пхеньяныг ийм туршилт хийж болзошгүй хэмээн анхааруулж байсан.
Эх сурвалж: BBC