Хэдэн сарын мэтгэлцээний эцэст АНУ-д 25 жилийн хорих ялыг эдэлж байгаа, Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар ОХУ-д хоригдож байгаа америкийн хоёр иргэн болох Бритни Гринер болон Пол Уилан нараар солилцох асуудал Жо Байдены засаг захиргаанаас дэмжлэг авчээ.
CNN агентлагийн мэдээлэлд, Бутыг Уилан, Гринер хоёроор солих төлөвлөгөөг энэ оны эхнээс хэлэлцэж эхэлсний дараа Ерөнхийлөгч Жо Байдены дэмжлэг авсан байна. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өчигдөр /2022.07.27/ хууль бусаар баривчлагдсан АНУ-ын иргэд Уилан, Гринер нарын талаар "долоо хоногийн өмнө" Москвад "санал" хүргүүлсэн гэж мэдэгджээ.
Антони Блинкен хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Жо Байден уг саналд гарын үсэг зурсан” гэжээ. Мөн тэрээр Виктор Бутыг хэлэлцээрийн нэг хэсэг гэдгийг шууд нотлоогүй ч "Олон долоо хоногийн турш Оросуудад санал болгосон зүйлийн нарийн ширийнийг хэлж чадахгүй, ярих ч үгүй. Ерөнхийлөгчийн хувьд тэрээр шууд оролцоогүй, бидний дэвшүүлсэн аливаа саналд гарын үсэг зурсан” гэжээ.
Сонирхуулахад, 2018 оноос хойш тагнуулын хэргээр ОХУ-д хоригдож байгаа АНУ-ын иргэн Пол Уилан болон хоёрдугаар сараас хойш хар тамхины хэргээр Москвад шоронд хоригдож байгаа WNBA-гийн од Бритни Гринер нарын ар гэрийнхэн Цагаан ордноос тэднийг суллахыг, тэр дундаа шаардлагатай бол хоригдол солилцох замаар суллахыг уриалж байсан юм.
ВИДЕО: ОХУ-ын зэвсгийн наймаачин Виктор Бутын талаар энэхүү нэвтрүүлгээс үзнэ үү.