Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн нутагт долдугаар сарын 25-нд болсон “Өлзийт хурд” уяачдын галын ойн уралдаанд "Хязаалан" насны морь унаж байсан 10 настай охин мориноосоо унаж, эмнэлгийн тусламж авч амжилгүй, газар дээрээ нас барсан тухай бид өмнөн мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэргийн талаар БНХАУ-ын мэдээллийн “Синьхуа” агентлаг өнөөдөр /2022.07.27/ нийтэлжээ. Тодруулбал, 2022 он гарсанаас хойш Монголд болсон хурдан морины уралдааны үеэр наад зах нь зургаан хурдан морь унаач хүүхэд нас баржээ. Мөн өнгөрсөн даваа гараг /2022.07.27/-т Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд болсон хурдан морины уралдааны үеэр хурдан морь унаач 10 настай охин нас барсан хэргийн талаар дурдсан байна.
Түүнчлэн хуульд зааснаар хурдан морь унаач хүүхдийн насны доод хязгаар найман нас байдаг. Гэвч тус улсын бүх морин уралдаанд энэ дүрэм үйлчлэхгүй байгааг онцолжээ.
Эх сурвалж: Xinhua