БНСУ-ын Чонжү аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор Монгол, Вьетнам руу нислэг үйлдэнэ

БНСУ-ын Чонжү аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор Монгол, Вьетнам руу нислэг үйлдэнэ

БНСУ-ын Чонжү олон улсын нисэх буудлаас Монгол, Вьетнам руу тогтмол бус нислэг үйлдэж эхлэхээ мэдэгджээ.

Тодруулбал, Ковидын улмаас хаагдаад байсан тус нисэх онгоцны буудлын Олон улсын нислэг 2 жил 5 сарын дараа аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор сэргээж байгаа бөгөөд эхний байдлаар Вьетнамын Далат руу ирэх сарын 15-26 /2022.07.15-26/ ны хооронд тогтмол бус нислэг үйлдэнэ гэжээ. Харин Монгол руу хийх эхний нислэгийг энэ сарын 22 /2022.07.22/-ны өдөр хийхээр төлөвлөж байсан ч агаарын тээврийн нөхцөл байдлаас шалтгаалан хуваарийг хойшлуулсан байна. Вьетнам, Монгол руу хийх ээлжит бус нислэгийн есдүгээр сарын хуваарийг ирэх сард буюу наймдугаар сард хүсэлт гаргах замаар баталгаажуулна гэжээ

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу.