Оросын сансрын агентлаг "Олон улсын сансрын станц"-аас гарна гэж албаны хүн В.Путинд мэдэгджээ

Оросын сансрын агентлаг "Олон улсын сансрын станц"-аас гарна гэж албаны хүн В.Путинд мэдэгджээ

ОХУ "2024 оноос хойш" олон улсын сансрын станцын төслөөс гарна гэж “Роскосмос”-ын шинээр томилогдсон тэргүүн Юрий Борисов, Оросын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалтын үеэр Кремль уншиж танилцуулсан байна.

“Бид Олон улсын сансрын станцад олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Бид түншүүдийнхээ өмнө хүлээсэн бүх үүргээ биелүүлэх нь дамжиггүй, гэхдээ 2024 оноос хойш станцыг орхих шийдвэр гарсан” гэж Ю.Борисов В.Путинд Кремлээс өгсөн уншлагадаа хэлжээ. Мөн Ю.Борисов "Энэ үед бид Оросын тойрог замын станцыг байгуулж эхэлнэ гэж бодож байна” гэжээ. 

Харин НАСА-гийн Олон улсын сансрын станцын захирал Р.Гатенс, “НАСА Олон улсын сансрын станцаас гарах шийдвэрийн талаар Оросоос албан ёсны мэдээлэл аваагүй” гэж мэдэгджээ. 

Тэрээр, “Оросууд яг бидэнтэй адил өөрсдөд нь юу тохиолдох талаар бодож байгаа. Бид 2030 оноос хойш дэлхийн нам дор тойрог замд арилжааны зориулалттай сансрын станцууд руу шилжихээр төлөвлөж байгаа тул тэд ижил төстэй төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс тэд энэ шилжилтийн талаар бодож байна. Өнөөдрийн мэдээний талаар бид түншээсээ албан ёсны мэдээлэл аваагүй байгаа тул бид тэдний цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэжээ. 

Энэ нь Украины дайны улмаас АНУ болон Европын хориг арга хэмжээнд орсны улмаас Орос Олон улсын сансрын станцыг орхино гэж мэдэгдсэн анхны тохиолдол биш аж. Учир нь Ю.Борисовын өмнөх дарга Д.Рогозин энэ сарын эхээр түүнийг огцруулахаасаа өмнө ийнхүү мэдэгдэж байжээ.

Харин энэ удаагийн мэдэгдэлд, “2024 оноос хойш “Роскосмос” өөрийн сансрын станцыг барьж эхэлнэ гэж Ю.Борисов хэлсний дараа В.Путин "сайн" гэж хэлсэн байна. Мөн Орос Украинаас цэргээ гаргаснаас олон жилийн хамтын ажиллагааны загвар болсон сансрын станцд энэ нь томоохон цохилт болно гэж хэвлэлүүд онцолж байна.

Оросын сансрын нисгэгчид С.Корсаков, О.Артемьев, Д.Матвеев нар гуравдугаар сарын 18-нд Олон улсын сансрын станцад хүрэлцэн ирснийхээ дараа угтан авах ёслолын үеэр ОХУ-ын дайн эхэлснээс хойш сансарт гарсан анхны царайг “Роскосмос”-оос гаргасан видео бичлэгийн энэхүү кадрт үзүүлжээ. Тэд Украины далбааны өнгө бүхий цэнхэр судалтай шар өнгийн нислэгийн костюм өмссөн байжээ.(Роскосмос/AP)

Учир нь АНУ, Орос, Япон, Канад болон Европын сансрын агентлагийн хамтын ажиллагаа болох олон улсын сансрын станц нь Оросын тойрог замын сегмент ба АНУ-ын тойрог замын сегмент гэсэн хоёр хэсэгт хуваагддаг байна. Иймд Жо Байдены засаг захиргаа олон улсын сансрын станцыг 2024 оноос 2030 он хүртэл сунгах үүрэг хүлээснээ арванхоёрдугаар сард зарласан. Гэвч НАСА-гийн олон улсын сансрын станц дахь номер нэг түнш Орос улс гарын үсэг зураагүй байна. Энэ талаар НАСА-гийн сансрын нисгэгч асан Гарретт Рейсман өнгөрсөн хоёрдугаар сар /2022.02/-д CNN агентлагт өгсөн ярилцлагадаа "Оросын хэсэг Америкийн талын цахилгаангүй, харин Америкийн тал Оросын талд байгаа хөдөлгүүрийн системгүйгээр ажиллах боломжгүй. Тэгэхээр эвтэйхэн салж болохгүй. Ухамсартай салж болохгүй” гэж хэлж байжээ. 

НАСА өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлдээ, “2000 онд хөөргөсөн Олон улсын сансрын станцыг 2030 оныг дуустал ажиллуулж, дараа нь олон улсын сансарын станцыг тойрог замаас гаргаж, Номхон далайн алслагдсан хэсэг рүү унагана. Харин дараа нь арилжааны зориулалттай сансрын платформууд олон улсын сансрын станцыг орлож, хамтын ажиллагаа, шинжлэх ухааны судалгаа хийх газар болно” гэж мэдэгдэж байжээ. 

Эх сурвалж: CNN