Агсан Шинзо Абэгийн эхнэр автомашины осолд оржээ

Агсан Шинзо Абэгийн эхнэр автомашины осолд оржээ

Өчигдөр /2022.07.25/ Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ автомашины осолд өртжээ.

Тодруулбал, тус өдрийн 08:45 цагт Токио хотод Акиэ Абэгийн зорчиж явсан автомашиныг араас нь дагалдаж явсан цагдаагийн машин мөргөсөн байна. Осол Токио хотын Нагатачо дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Метрополитан хурдны замын дотоод тойргийн замын Миякезака уулзварт болсон бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй талаар цагдаагийн албанаас мэдээлжээ. Токиогийн цагдаагийн газраас энэ төрлийн ослыг дахин гаргахгүйн тулд нарийвчилсан сургалт явуулж анхаарна гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж ЭНД ДАРЖ уншина уу