Япон Улсын Токио хотод 2008 онд долоон хүнийг хутгалж, дайрч амийг нь хөнөөсөн 39 настай эрэгтэйг саяхан цаазаар авчээ.
Хэрэгтэн Томохиро Като 25 настайдаа Акихабара худалдааны дүүрэгт үдийн цайны цагаар цугларсан явган зорчигчдыг ачааны машинаар мөргөж, гурван хүний аминд хүрснийхээ дараа хажуугаар нь өнгөрч явсан хүмүүсийг хутгалж дөрвөн хүнийг амийг хөнөөж, улмаар найман хүнийг шархдуулсан онц хэрцгий хэрэг үйлдсэн юм.
Түүнийг хэргийн газраас цагдаа нар баривчилсан бөгөөд шүүх хурлын үеэр “Хэргээ хүлээн зөвшөөрч, хүмүүс намайг сошиалд дээрэлхэж байгаад уур хүрдэг байсан” гэсэн байдаг. Ийнхүү Катод цаазаар авах ял оноосноос хойш найман жилийн дараа буюу энэ мягмар гараг /2022.07.26/-т Японы Засгийн газар түүнийг цаазлах тушаал өгчээ. Тус улсын Хууль зүйн сайд Ёшихиса Фурукава хэвлэлийн бага хурлын үеэр, "Хэргийг шүүхээр бүрэн шүүсэн бөгөөд шүүхийн эцсийн дүгнэлт нь цаазаар авах ял байлаа. Би энэ хэргийг хэлэлцэхдээ аль болох болгоомжтой хандлаа" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC