Өнгөрсөн зургадугаар сар /2022.06/-д БНСУ-ын Чежүд аялал жуулчлалын журмаар очсон Тайланд, Монгол иргэдийн зарим нь үлдэж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байж болзошгүй байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.
Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ 150 гаруй Монгол жуулчин очсоноос 22 нь үлдэж, хууль бус оршин суугч ангилалд албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.
Тэгвэл Чежүгийн цагаачлалын алба цагдаагийн алба хаагчидтай хамтран хууль бусаар үлдсэн иргэдийг эрэн хайх ажлыг зохион байгуулсаар байгаа бөгөөд Тайландын найман иргэнийг баривчилсан талаараа мэдээлжээ. Тодруулбал, тус найман иргэн нь Чежү дэх түгээлтийн компанид хууль бусаар ажиллаж байгаад баригдсан байна. Харин Монголоос Чежүд ирээд хууль бусаар үлдсэн иргэд огт баригдаагүй байгаа талаар мэдээлжээ.
Эх сурвалж: JejuMBC