Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурд-2022 наадмын хурдан соёлон насны морьдын уралдаан боллоо.
Уралдаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Улсын алдарт уяач М.Алтан-Очирын өсгий цагаан хээр соёолон түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Г.Мөнхсайхан эзэнтэй, Б.Дорж уяачтай хүрэн халзан соёолон аман хүзүүдлээ.
Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат Д.Давааноров эзэнтэй, Тодманлай уяач Г.Буянтогтохын уясан хээр соёолон айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбат эзэнтэй, Х.Тольгэрэлийн уясан өсгий цагаан хээр соёолон айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат П.Бямбацэрэн эзэнтэй, Тодманлай уяач Г.Буянтогтохын уясан хонгор халзан соёолон айргийн тавт хурдаллаа.