НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ сарын 29 /2022.07.29/-нд Украины асуудлаар хуралдана гэж энэ сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөртөө дурджээ. Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо хүрсэн Украины үр тариа, мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортын талаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх аж. Учир нь өнгөрөгч Баасан гараг /2022.07.22/-т Турк, НҮБ-ын зуучлалаар Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрт Орос, Украины талууд гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: CNN