Украины үр тариаг хар тэнгисээр тээвэрлэх эхний тээвэрлэлт хэдхэн хоногийн дараа хөдөлнө гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөр /2022.07.25/ мэдэгджээ.
Энэ талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак, “Гэрээнд гарын үсэг зурснаас хойш оролцогч талууд болон НҮБ тогтмол харилцаж байсныг бид хэлж чадна. Бүх талууд санаачилгад тууштай байгаагаа дахин нотолсон. Эхний хөлөг хэдхэн хоногийн дараа хөдөлж магадгүй. Орос, Украин, Турк, НҮБ-ын хамтарсан зохицуулах төв нь далайн тээврийн салбартай холбоо тогтоож, хөлөг онгоцны нарийвчилсан журмыг ойрын хугацаанд нийтлэх болно” гэжээ.
Эх сурвалж: CNN