Туркийн Ерөнхийлөгч Эрдоган өчигдөр /2022.07.25/ Орос, Украиныг Украины үр тарианы экспортын талаар өнгөрсөн долоо хоногт Истанбул хотноо байгуулсан гэрээ хэлэлцээрээ хүндэтгэж, хариуцлагатай ажиллахыг уриалжээ.
Тэрээр “бид хүн бүр гэрээнд гарын үсэг зурж, хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллахыг бид хүсч байна. Бид бүгд гэрээний үзэл санааны эсрэг үйлдлээс зайлсхийхийг хүсч байна” гэжээ. Учир нь Киев, Москва хоёр Турк, НҮБ-ын зуучлалаар үр тарианы тээвэрлэлтийг зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зурснаас ердөө нэг хоногийн дараа Украины өмнөд хэсгийн Одесса боомтод Оросын пуужингийн цохилтод өгсөн юм.
Эх сурвалж: CNN