Япон Улсад бямба гарагт коронавируст халдварын 200,975 тохиолдол бүртгэгджээ

Япон Улсад бямба гарагт коронавируст халдварын 200,975 тохиолдол бүртгэгджээ

Бямба гарагт /2022.07.23/ Япон улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол анх удаа 200 мянга давжээ.

Халдварын тохиолдол дөрвөн өдөр дараалан хамгийн дээд хэмжээндээ хүрсэн нь энэ юм байна. Нийслэл Токио хотод тухайн өдөр 32,698 халдварын тохиолдол батлагдсан нь гурван өдөр дараалан 30,000 давсан үзэгдэл болжээ. Өмнөх долоо хоногийн Бямба гарагаас 13,000 орчмоор өссөн байна.

Бямба гарагт 200,975 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр бүртгэгдсэн өмнөх хамгийн өндөр тоо болох 104,000 тохиолдлоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ өдөр Японы 47 мужийн 17-д нь цар тахлын үеийн хамгийн өндөр тоо бүртгэгджээ.

Эх сурвалж: Kyodo News