ОХУ-ын хилээр зараа, могойн өндөг оруулахыг завдсан Монгол иргэнд захиргааны хэрэг үүсгэжээ.
Тодруулбал, энэ долдугаар сарын 20-ны өдөр /2022.07.20/ Монгол Улсын иргэн нэг зараа дөрвөн зулзагын хамт мөн 16 ширхэг өндгийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Амьд амьтад бүгд амьд ачааны мал эмнэлгийн дагалдах бичигтэй байсан ч тус улсын Эрхүү муж Буриадын Россельхознадзорын захиргааны хэвлэлийн албанаас энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон тул амьтдыг Монгол Улсын нутаг дэвсгэрт буцаан оруулсан талаар мэдээлсэн байна. Харин Монгол улсын иргэнд “Мал, амьтны хорио цээрийн дэглэм, мал эмнэлэг, ариун цэврийн бусад дүрэм зөрчсөн” гэсэн зүйл ангиар захиргааны хэрэг үүсгэн шалгажээ.