Монголд болсон газар хөдлөлт Буриадад мэдэгджээ

Монголд болсон газар хөдлөлт Буриадад мэдэгджээ

Энэ долдугаар сарын 23-ны өдөр /2022.07.23/ 22:20 цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт 3.9 магнитуд газар хөдлөлт болжээ. Тус газар хөдлөлт Буриад улсад мэдрэгдсэн талаар тус улсын хэвлэл онцолжээ. Тодруулбал, Газар хөдлөлтийн голомт нь Буриадын Тункинский дүүргийн Монди тосгоноос баруун урагш 55 км-ийн зайд байсан бөгөөд чичирхийлэл сүртэй мэдэгдээгүй талаар Буриадын Онцгой байдлын яамны Ерөнхий газраас мэдээлжээ.

Эх сурвалж: Baikal.ru