"Дэлхийн хүнсний хямралд ОХУ-д хориг тавьсан барууны орнууд буруутай" гэж С.Лавров мэдэгджээ

"Дэлхийн хүнсний хямралд ОХУ-д хориг тавьсан барууны орнууд буруутай" гэж С.Лавров мэдэгджээ

Египетэд айлчлал хийж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров дэлхийн хүнсний хямралыг Москва үүсгэсэн гэх мэдэгдлийг үгүйсгэжээ.

Тэрээр Каир хотноо Арабын орнуудын холбооны элчин сайд нарт хандан хэлсэн үгэндээ, “барууны орнуудын хориг арга хэмжээ нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар тэд үнэнийг гуйвуулж байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахдаа "түрэмгий" байгаа нь нэг энгийн дүгнэлтэд хүргэсэн” гэжээ. 

Сонирхуулахад, Арабын ертөнц болон Африкийн ихэнх орнууд Украин дахь Оросын дайны улмаас үр тарианы хомсдолд ороод байгаа юм. Харин ОХУ өнгөрсөн бямба гараг /2022.07.23/-т Одесса боомт руу довтолсоны дараа Украины үр тарианы экспортыг сэргээх тухай хэлэлцээр зогсонги байдалд ороод байна. 

Эх сурвалж: BBC