Японы Кюсю арал дээр байрлах Сакуражима галт уул өчигдөр /2022.07.24/ дэлбэрч, бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Японы цаг уурын агентлагаас галт уул 20:05 цагийн орчимд дэлбэрсэн хэмээгээд галт уулнаас утаа, үнсэн үүл гарч байгааг харуулсан хяналтын камерын зургийг харуулжээ.
Иймд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан хамгийн дээд түвшний 5-р түвшний сэрэмжлүүлэг зарлажээ.
Мөн одоогоор хохирол учраагүй байгаа бөгөөд ойролцоох “Сендай” атомын цахилгаан станцад ямар нэгэн асуудал илрээгүй гэж Японы цөмийн зохицуулагчид мэдэгдсэн байна. Харин НАСА-гийн мэдээлснээр Сакуражима бол сүүлийн хэдэн арван жилд хэд хэдэн удаа дэлбэрч байсан Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. Өмнө нь нэгдүгээр сард дэлбэрч, хэдэн километр үнсэн үүл агаарт цацагдаж байсан гэжээ.
Эх сурвалж: CNN