ШУУРХАЙ: Чежүд визгүй очоод, оргон зайлсан Монгол иргэдийг эрчимтэй хайж, "баривчлах" ажлыг зохион байгуулж байна гэжээ

ШУУРХАЙ: Чежүд визгүй очоод, оргон зайлсан Монгол иргэдийг эрчимтэй хайж, "баривчлах" ажлыг зохион байгуулж байна гэжээ

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид БНСУ-ын тодорхой заасан хот, онгоцны буудлаар дамжин 30 хоног хүртэл визгүй зорчих шийдвэрийг гаргасан.

Энэ хүрээнд манай Монгол улсаас визгүй журмаар хамгийн эхний ээлжийн 126 иргэн өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ тус улсын Чежү аралд эмчилгээ, аялал жуулчлалын журмаар очсон юм. Тэгвэл эдгээр Монголын бүлэг жуулчдын 22 хүн нь ажил эрхэлж, хууль бусаар оршин суухаар үлдсэн байж болзошгүй нөхцөл байдалд байгаа юм. Учир нь тэдний визний хүчинтэй нэг сарын хугацаатай ба энэ сарын 22-ны өдөр /2022.07.22/ албан ёсоор дуусаж, хууль бус оршин суугч ангилалд ороод байгаа ажээ.

-ЧЕЖҮД “ХАРЛАЖ” ҮЛДСЭН МОНГОЛ ИРГЭД АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЬ ТОГТООГДВОЛ АЖИЛ ОЛГОГЧИЙГ ТОРГОХ УЧРААС ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖЭЭ-

Иймд Чежүгийн цагаачлалын албанаас албан ёсоор “Чежү хотоос визгүй оргон зайлсан Монгол иргэдийг эрэн хайж баривчлах” ажлыг эрчимтэйгээр зохион байгуулж эхлэсэн талаар мэдээлэл тус улсын хэвлэлд гарчээ. Хамгийн эхний байдлаар тэд Чежүгээс гарсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хаана байгаа талаар мэдээллийг олж, хууль бусаар ажиллуулж байгаа ажил олгогч нарт торгууль оногдуулна гэжээ. Иймд эрсдэлтэй алхам хийж "Монгол иргэдийг ажилд авахгүй, жуулчлахгүй байхыг анхааруулсан" байна.

-АЛГА БОЛООД БАЙСАН 25 МОНГОЛ ЖУУЛЧНЫ ХОЁР НЬ СИНГАПУРЫГ ЗОРЬСОН-

Тэгвэл анх алга болсон 25 иргэний нэг нь долдугаар сарын 13-ны өдөр /2022.07.13/ Монголыг зорьсон бол хоёр нь долдугаар сарын 21-ны өдөр /2022.07.21/ Сингапурыг зорьсон аж. Харин үлдсэн 22 иргэнийг жуулчин статус биш бичиг баримтгүй гадаадын иргэний хувиар баривчилж, албадан гаргах, хуулийн арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Эх сурвалж: KBS, Jejusori