Сумо бөхийн дээд зиндааны тэмцээнд Ичиножо А.Ичинноров анх удаа түрүүллээ

Сумо бөхийн дээд зиндааны тэмцээнд Ичиножо А.Ичинноров анх удаа түрүүллээ

Сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маегашира чансааны 2-оос барилдсан Ичиножо А.Ичинноров түрүүллээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо буугаад байсан тэрээр анх удаа дээд зиндаанд түрүүллээ. Өдгөө 29 настай Монголд төрсөн Ичиножо сүүлийн өдөр Маегаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12-3 амжилттайгаар тэргүүллээ. Түүний араас идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Такакейшо нар 11-4 амжилттайгаар удааллаа.

Нацү башёгоос долоо дахь цомоо өргөөд байсан аварга Тэрүнофүжи сүүлийн өдөр Такакейшотой барилдсан бөгөөд давсан бол Ичиножотой нэмэлт барилдаан хийх байв.