ВИДЕО: "Хэлэлцээрийг сахихад Москвад итгэж болохгүйг харуулж байна" гэж В.Зеленский мэдэгджээ

ВИДЕО: "Хэлэлцээрийг сахихад Москвад итгэж болохгүйг харуулж байна" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Одесса боомт руу пуужингаар довтолсоны дараа Оросыг "зэрлэг" хэмээн буруутгаад, энэ нь хэлэлцээрийг сахихад Москвад итгэж болохгүйг харуулж байна гэжээ. 

Учир нь Одесса боомтод болсон пуужингийн цохилтоос ердөө нэг өдрийн өмнө Украины үр тарианы экспортыг сэргээх чухал хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зураад байсан юм. Харин Москва тус халдлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд, хэлэлцээ илт зөрчигдсөн хэдий ч Киев үр тарианы экспортоо сэргээх бэлтгэл ажлаа үргэлжлүүлж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC