Энэ жилийн Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн. Тэгвэл тэрээр өчигдөр /2022.07.23/ Говь-Алтай аймгийн Жаргалант суманд хүрэлцэн очсон байна. Түүнийг тус сумын иргэд хүндэтгэн хүлээн авчээ. Учир нь түүний аав н.Оргих Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул иргэн ажээ.