Энэ жилийн Улсын баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр ес даван, үзүүрлэж “Улсын арслан” цол хүртсэн.
Тэгвэл тэрээр энэ өдрүүдэд Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан тус аймагт хүрэлцэн очоод байгаа аж. Энэ үеэр түүнийг Өвөрхангай аймгийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Учир нь Улсын арслан Б.Орхонбаярын аав нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул иргэн ажээ.