Украины Донбасс мужид Америкийн хоёр иргэн амиа алджээ

Украины Донбасс мужид Америкийн хоёр иргэн амиа алджээ

Саяхан Украины Донбас мужид Америкийн хоёр иргэн нас барсан талаар Төрийн департамент өчигдөр /2022.07.23/ мэдэгджээ. 

Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2022.07.23/ CNN агентлагт мэдээлэл хийхдээ хувь хүмүүс болон тэдний нас барсан нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Харин тэрээр “тэдний ар гэрийнхэнтэй нь холбоотой байж, консулын бүхий л туслалцаа үзүүлж байгаа. Энэ хүнд хэцүү цаг үед бидэнд нэмж хэлэх зүйл алга” гэжээ.

Эх сурвалж: CNN