Украин, Орос хоёр бүс нутгаас тарианы экспортыг сэргээх боломжийг олгох хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш ердөө нэг хоногийн дараа Украины өмнөд хэсгийн Одесса боомтод Оросын пуужингийн цохилт өгчээ.
Энэ талаар Одесса хотын цэргийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч С.Братчук хэлэхдээ, “хоёр пуужин боомтын дэд бүтцийг онож, хоёрыг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин сөнөөсөн” гэжээ. Энэ нь дайнаас үүдэлтэй дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилготой Украины үр тариа Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан экспортлохыг зөвшөөрөх тухай НҮБ, Туркийн зуучлалаар Стамбулд гэрээнд Украин, ОХУ-ын сайд нар гарын үсэг зурснаас хойш нэг өдрийн дараа болж байна.
Эх сурвалж: CNN