Үр тарианы экспортыг далайгаар тээвэрлэх хэлэлцээрт Орос, Украины тал гарын үсэг зуржээ

2022-07-24 08:36

Үр тарианы экспортын хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Одесс боомтод Оросууд цохилт өгчээ

Украин, Орос хоёр бүс нутгаас тарианы экспортыг сэргээх боломжийг олгох хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш ердөө нэг хоногийн дараа Украины өмнөд хэсгийн Одесса боомтод Оросын пуужингийн цохилт өгчээ. 

Энэ талаар Одесса хотын цэргийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч С.Братчук хэлэхдээ, “хоёр пуужин боомтын дэд бүтцийг онож, хоёрыг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин сөнөөсөн” гэжээ. Энэ нь дайнаас үүдэлтэй дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилготой Украины үр тариа Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан экспортлохыг зөвшөөрөх тухай НҮБ, Туркийн зуучлалаар Стамбулд гэрээнд Украин, ОХУ-ын сайд нар гарын үсэг зурснаас хойш нэг өдрийн дараа болж байна.

Эх сурвалж: CNN

2022-07-23 13:07

Үр тарианы экспортыг далайгаар тээвэрлэх хэлэлцээрт Орос, Украины тал гарын үсэг зуржээ

Украин, Орос хоёр "толин тусгал" хэлэлцээрт гарын үсэг зурснаар Киев Хар тэнгисээр үр тарианы экспортоо сэргээх боломжтой болжээ. Энэхүү хэлэлцээр нь Украинд дайны хөлд дарагдаад байгаа олон сая тонн үр тариаг экспортлох боломжийг олгох юм.

Хоёрдугаар сарын 24 /2022.02.24/-ны өдөр Орос Украин руу түрэмгийлснээс хойшхи тус улсын үр тарианы экспорт зогсож, дэлхийн нийт хүнсний хомсдолд орох эрсдэл үүсээд байсан юм. Гэсэн хэдий ч Киев Москватай энэ талаар шууд гэрээ байгуулахаас татгалзаж, "өдөөн хатгалга"-д нэн даруй цэргийн хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байсан юм. 

Тэгвэл өчигдөр /2022.07.22/ Туркийн нийслэл Истанбулд болсон "толин тусгал" гэрээнд гарын үсэг зурах ёслолд хоёр тал оролцсон ч, тэд нэг ширээний ард суугаагүй байна. Тус гэрээнд ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу эхлээд гарын үсэг зурсан бол дараа нь Украины Дэд бүтцийн сайд А.Кубраков гарын үсэг зурсан байна.  Хоёр сар үргэлжилсэн "толин тусгал" гэрээний хэлэлцээр 120 хоног үргэлжлэх бөгөөд НҮБ, Турк, Орос, Украины албаны хүмүүсээс бүрдсэн зохицуулалт, хяналтын төвийг Стамбулд байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн хоёр тал тохиролцсон тохиолдолд гэрээг сунгаж болох ажээ. 

Эх сурвалж: CNN