"Украины онгоц, пуужингийн системийг сөнөөх зориулалттай С-300, С-400-ийг Оросууд байрлуулсан" гэж Их Британийн тал мэдээлжээ

"Украины онгоц, пуужингийн системийг сөнөөх зориулалттай С-300, С-400-ийг Оросууд байрлуулсан" гэж Их Британийн тал мэдээлжээ

2022 оны долдугаар сарын 22-ны байдлаар Украины хүчин Вухлехирскийн цахилгаан станц руу довтлох Оросын оролдлогыг няцаасаар байна. Оросын их буунууд Краматорск, Сиверск хотуудын эргэн тойронд чиглэгдсэн хэвээр байгаа тухай Их Британийн Батлан ​​хамгаалахын тагнуулын албанаас мэдээлжээ.

Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 21-нд Украины Николайв мужийн захирагч Виталий Ким Оросын арми агаарын довтолгооноос хамгаалах долоон пуужингаар дэд бүтэц, эрчим хүчний байгууламж, агуулахуудад цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Оросууд довтолгоо эхэлснээс хойш Украины ойролцоо тус улсын нисэх онгоц, пуужингийн системүүдийг алсын зайнаас сөнөөх зориулалттай С-300, С-400 стратегийн агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг байрлуулсан нь тодорхой болсон талаар Их Британийн тагнуулын мэдээнд дурджээ.

Эдгээр зэвсгүүд нь нисэх онгоцыг устгах зориулалттай харьцангуй жижиг хошуутай. Цэргүүдийн эсрэг ихээхэн аюул учруулж болох ч хатуурсан байгууламжийг нэвтлэх магадлал багатай гэжээ. Харин энэхүү зэвсэг нь энгийн иргэдийг хохироох магадлал өндөр байна. Учир нь уг пуужингуудыг өмнө нь туршиж үзээгүйн улмаар цэргүүд оновчтой хэрэглэж чадахгүй байх магадлал өндөр байна гэжээ.

Эх сурвалж: Ministry of Defence