Энэтхэгийн Пенжаб мужийн сайд Бхагвант Манн "Ариун гол"-ын усыг цэвэр хэмээн батлах үүднээс аяга ус уусны дараа эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн ням гараг /2022.07.17/-т тэрбээр дэмжигчдийнхээ дэргэд голын уснаас аягаар хутган авч уусан бөгөөд ус ууснаас хэдхэн өдрийн дараа Нью Дели хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус гол нь зэргэлдээх хот, тосгоны бохироор бохирддог бөгөөд үүнээс тэрээр ямар эргэлзээгүй уусан нь маш тэнэг алхам гэдгийг дурджээ. Гэсэн хэдий ч тус сайдын харьяа Аам Аадми намаас Бхагвант Манныг халдвар авсан талаар үгүйсгэж, ерөнхий үзлэгийн хувиар эмнэлэгт очиж одоо эмнэлгээс гарсан гэх мэдэгдлийг хийжээ.
ВИДЕО:
Punjab Chief Minister openly drinks a glass of polluted water from a ‘holy river’ to prove that water is clean. Now admitted to hospital. pic.twitter.com/MH1OLwUlUw
— Ashok Swain (@ashoswai) July 21, 2022