Болгарын сэтгүүлч, нийтлэгч, улс төр судлаач болон нөлөө бүхий инфлүүсэрүүдэд Оросыг дэмжсэн контентыг онлайнаар нийтлүүлэхийн тулд сар бүр 2000 евро төлдөг байсан нь илэрчээ.
Тодруулбал, Энэ талаар саяхан Болгарын өндөр албан тушаалтан мэдэгдсэн бөгөөд судлаачид Оросын хуурамч хаяг бүхий троллуудын нарийн сүлжээг олж илрүүлсэн аж. Энэхүү үйлдэл нь Оросын мэдээллийн дайн Зүүн Европыг хамарч байгаа бөгөөд хуурамч суртал ухуулга ашиглан барууныхныг найдваргүй холбоотон мэтээр ойлгуулж байгааг харуулсан том жишээ болж байгааг дурджээ.
Болгар нь Оросын тууштай холбоотон хэмээн тооцож байсан ч сүүлийн хэдэн жил баруун Европынхонд анхаарлаа хандуулж, 2004 онд НАТО-д, 2007 онд Европын холбоонд элсэж байсан түүхтэй юм.
Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу