АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Билл Бернс энэ долоо хоногт Аспен институтын аюулгүй байдлын зөвлөгөөнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дэндүү эрүүл" гэж илэн далангүй дүгнэлт өгчээ. Тодруулбал, түүнээс “В.Путины эрүүл мэнд тогтворгүй байна уу” гэж асуухад тэрээр "Ерөнхийлөгч В.Путины эрүүл мэндийн талаар олон цуу яриа байдаг бөгөөд бидний хэлж байгаагаар тэр хэтэрхий эрүүл байна" гэж хариулжээ.
Эх сурвалж: CNN