ВИДЕО: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн халдвар авсан талаар хэвлэлүүд мэдээлж байна

ВИДЕО: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн халдвар авсан талаар хэвлэлүүд мэдээлж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас мягмар гарагт коронавирусийн шинжилгээ авахад хариу нь "эерэг" гарсан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Энэ талаар Цагаан ордны эмч тэмдэглэлдээ, “Жо Байден лхагва гарагийн орой хамраас нус гоожих, ядрах, үе үе хуурай ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлснийг тэмдэглэсэн. Ерөнхийлөгч коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаж тул хамгийн сайн хамгаалагдсан өвчтөнүүдийн адилаар нааштай хариу үйлдэл үзүүлнэ гэж би найдаж байна" гэжээ. 

Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, “түүний шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл  тэрээр тусгаарлагдсан хэвээр байх болно. Шинжилгээний хариу сөрөг гарсаны дараа тэрээр биечлэн ажиллах болно” гэж мэдэгджээ. Харин тус улсын тэргүүн хатагтай Жилл Байдены шинжилгээ сөрөг гарсан аж. Иймд тэрээр маск зүүх, зайнаас харилцах зэрэг зааврыг дагаж байгаа ажээ. 

SOS: Манай улсад ч мөн сүүлийн хоногуудад коронавирусийн тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал одоогоор 1000 гаруй хүн тус халдварын улмаас эмчилгээ хийлгэж байна. Иймд иргэд та бүхнийг маск зүүж, олон нийтийн газруудаар зорчихгүй байж, коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэхийг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 

Эх сурвалж: Politico.com