СИНЬХУА: Монголд коронавирусийн тархалт дахин нэмэгдлээ

СИНЬХУА: Монголд коронавирусийн тархалт дахин нэмэгдлээ

БНХАУ-ын төрийн хэвлэл болох "Синьхуа" агентлагт “Монголд коронавирусийн тархалт дахин нэмэгдсэн" талаар мэдээлжээ. Нийтлэлд:

"Монгол улсад коронавируст халдварын тохиолдол дахин өссөн байна. Тус улсын Эрүүл мэндийн яам Омикроны “BA.4”, “BA.5” дэд хувилбарууд өдөрт бүртгэгдэж буй нийт халдварын 10 хувийг эзэлж байгаа талаар мэдээлэв.

Мөн салбарын сайд С.Энхболд эрүүл мэндийн ажилтнуудад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх үүрэг өгч, иргэдийг олон нийтийн газар амны хаалт зүүх, бусад халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриаллаа. Сүүлийн 24 цагт тус улсад халдварын 323 тохиолдол батлагдсанаар, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 934,357-д хүрсэн байна" гэжээ.

Эх сурвалж: Xinhua