Оросууд Донецкийн зарим хэсгийг "өдөр бүр" бөмбөгдөж байна гэж Украины албаныхан мэдэгджээ

Оросууд Донецкийн зарим хэсгийг "өдөр бүр" бөмбөгдөж байна гэж Украины албаныхан мэдэгджээ

Оросын зэвсэгт хүчнийхэн зүүн Донецк мужид Украины шугамыг нэвтлэхийн тулд “өдөр бүр” оролдож байгаа ч амжилтад хүрээгүй гэж Украины албаныхан мэдэгджээ. 

Энэ талаар Донецкийн Иргэний цэргийн захиргааны дарга П.Кириленко өнөөдөр /2022.07.21/ Украины телевизээр ярихдаа, Бахмут хотын эргэн тойрныг Оросуудбайнга бууддаг. Энэ бол дайсны гол зорилго болох Бахмутын талаас Славянск, Краматорск руу явахыг оролдож буй гол шугамуудын нэг юм” гэжээ.  Мөн тэрээр Оросууд Бахмут хотод их хэмжээний хохирол учруулсан. Тус бүс нутагт 350 мянган хүн байсаар байгаа бөгөөд өдөр бүр нүүлгэн шилжүүлэлт хийж байна гэжээ. 

Эх сурвалж: CNN