Энэ жилийн Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн. Тэгвэл тэрээр өнөөдөр /2022.07.21/ Ховд аймагтаа хүрэлцэн очсон байна. Түүнийг тус аймгийн иргэд “Угтах хаалга” дээр хүндэтгэн хүлээн авчээ.
Тэрээр, "Энэ бол миний мөрөөдөл байсан. Нутгийн ард иргэдээ "Ард аюуш"-ийн талбай дээр цуглуулаад "Буянт гол" дуугаа дуулуулах нь миний мөрөөдөл байсан. Мөрөөдөл маань биелээд нутгийнхаа ард иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байна" гэлээ.
Шууд дамжуулалтын эх сурвалж: Ховд.мн