"Орос Украинтай хэлэлцээр хийхэд бэлэн байсан ч үр дүнд хүрсэнгүй" гэж С.Лавров мэдэгджээ

"Орос Украинтай хэлэлцээр хийхэд бэлэн байсан ч үр дүнд хүрсэнгүй" гэж С.Лавров мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өчигдөр /2022.07.20/ ОХУ-ын "Russia Today" агентлагт өгсөн ярилцлагадаа Украинтай яриа хэлэлцээ хийх нь "утгагүй" гэж мэдэгджээ.  

Тэрээр, “Орос Украинтай хэлэлцээр хийхэд бэлэн байсан ч үр дүнд хүрсэнгүй. Барууны орнууд Украиныг хэлэлцээрээс татгалзахыг шахаж байна” гэж буруутгажээ. Тэрээр, “бид тэдэнд өөрсдийн логик дээр үндэслэсэн баримт бичгийг гардуулсан. Тэд энэ баримт бичгийг дөрөвдүгээр сарын 15-нд авсан бөгөөд түүнээс хойш бид тэднээс юу ч сонсоогүй” гэжээ.

Эх сурвалж: CNN