ВИДЕО: Винсент Ван Гогийн уран зургийн ар талаас түүний чихээ тайраагүй “нуусан” хөргийг нь олжээ

ВИДЕО: Винсент Ван Гогийн уран зургийн ар талаас түүний чихээ тайраагүй “нуусан” хөргийг нь олжээ

1885 онд Голландын алдарт зураач Винсент Ван Гогийн “Head of a Peasant Woman” хэмээх зурсан зургийн ар талаас зураачийн өөрийнх нь нууц хөрөг олджээ.

Тодруулбал, Шотландын Үндэсний музейн судлаачид шинэ үзэсгэлэнд зориулан дээрх зургийг рентгенээр шалгах явцад ар талд нь дахин нэг өөр зураг байгааг олж харсан байна. Өнөөг хүртэл хэн ч үүнийг анзаараагүй байгаа нь гайхмаар хэрэг гэдгийг судлаачид хэлж байгаа бөгөөд мэдээгүй шалтгааныг 1905 онд Амстердам хотын музейд байршуулах үедээ нутгийн эмэгтэйг дүрсэлсэн хэсгийг нь хамгаалах үүднээс олон давхар цавуугаар давхарлан наасан нь холбоотой байж магадгүй гэх дүгнэлтэд хүргэсэн байна. Мэдээж одоогоор түүний хөргийг үндсэн зургаас салгаж, бие даасан бүтээлээр гаргаж чамгүй үнэд хүргэх талаар яригдаж байгаа юм. Мөн тус хөрөг нь түүний чихээ тайрахаас өмнөх зураг гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө