Украины тэргүүн хатагтай АНУ-ын Конгресст үг хэлэхдээ “Орос манай ард түмнийг сүйрүүлж байна” гэж мэдэгджээ

Украины тэргүүн хатагтай АНУ-ын Конгресст үг хэлэхдээ “Орос манай ард түмнийг сүйрүүлж байна” гэж мэдэгджээ

Украины тэргүүн хатагтай өчигдөр /2022.07.20/ АНУ-ын Конгресст үг хэлж, хүүхдүүдийн амийг хөнөөж, гэр бүлүүдийг хагалан бутаргаж буй “Оросын өлсгөлөнгийн тоглоом”-оос хамгаалахын тулд нэмэлт зэвсэг нийлүүлэхийг хүсчээ.

Олена Зеленска АНУ-ын хууль тогтоогчдод хандан “Би тэргүүн хатагтайн хувьд бус харин охин, ээжийн хувьд хандмаар байна. Манай улсын эсрэг ямар ч шалтгаангүй түрэмгий террорист дайн өрнөж байна. Орос манай ард түмнийг устгаж байна. Би зэвсэг гуйж байна. Харь газар дайн хийх биш, харин эх орноо хамгаалах, хүмүүсийн амьд сэрүүн байх эрхийг хамгаалахын тулд” гэжээ. Мөн тэрээр АНУ-ын конгрессын өмнө дайны улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн гэрэл зургуудыг үзүүлжээ.

Эх сурвалж: Nytimes.com




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө