Б.Жонсон: АНУ-тай ойр байж, Украиныг дэмжиж, татвараа багасга /ВИДЕО/

Б.Жонсон: АНУ-тай ойр байж, Украиныг дэмжиж, татвараа багасга /ВИДЕО/

Өчигдөр /2022.07.20/ Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Их Британийн парламентад Ерөнхий сайдын хувиар хэлсэн сүүлчийн үгэндээ “Hasta la vista, baby” гэсэн нь олон гишүүдийн алга ташилтыг авахад хүргэжээ.

Тодруулбал, Энэ долдугаар сарын эхээр тус улсын Консерватив намын хууль тогтоогчид түүнийг Ерөнхий сайдын хувиар итгэл үзүүлэх боломжгүй хэмээн үзсэн тул тэрбээр албан тушаалаасаа огцорч буй нь энэ юм. Тэрбээр одоогоор түүний суудалд суух нь тодорхойгүй байгаа гишүүнд хандаж, “АНУ-тай ойр байж, Украиныг дэмжиж, татвараа багасгаж, сонгогчдынхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй” хэмээн захисан байна.

Мөн тэрээр, "Би энэ улсыг тахал өвчнийг даван туулахад, өөр нэг улсыг харгис хэрцгий байдлаас аврахад тусалсан. Бид тусалсан. Би тусалсан. Эрхэм зорилго минь биелсэн. Hasta la vista baby” гэжээ. Hasta la vista baby гэх үг нь 1991 онд гарсан "Терминатор 2: Шүүлтийн өдөр" киноны Арнольд Шварцнеггерийн "дараа дахин уулзана" гэх утга бүхий үг аж. Түүний энэ үгийг сонссон хүмүүсийн зарим нь хэдхэн долоо хоногийн өмнө Борис Жонсонг Засгийн газраасаа огцрохыг шаардсан гишүүд ч байжээ.

Эх сурвалж: Reuters

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө