ВИДЕО: Дэлхийд шилдэгт тооцогдох хэт холын таван марафоны нэг нь ирэх сард Монголд болно гэж онцолжээ

ВИДЕО: Дэлхийд шилдэгт тооцогдох хэт холын таван марафоны нэг нь ирэх сард Монголд болно гэж онцолжээ

Хятадын South China Morning post /scmp.com/ сайт дээр “таны туршиж үзэх хэрэгтэй шилдэг хэт холын таван марафон” гэх мэдээлэл нийтлэгдэж тус мэдээлэлд “нар мандахаас нар жаргах хүртэл” хэмээн Монголыг онцолжээ.

ВИДЕО: 

Тус мэдээлэлд, “Монгол бол бидний олонхын хувьд заавал очиж үзэх ёстой газар хэдий ч, тэнд аялах логистик нь хэцүүд тооцогддог. Харин Улаанбаатар хотоос 14 цагийн зайдхамгийн алслагдсанд тооцогддог “Тойлогт” гэр баазын орчимд "Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн уралдаан" энэ оны наймдугаар сарын 6-13-ны хооронд болно” гэжээ. Мөн тус уралдаан харьцангуй өндөрт (1,645м) болох бөгөөд дасан зохицоход хэдхэн хоног зарцуулах ба  42км, 100км зайд болно гэжээ.

 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө