Нэнси Пелоси Тайваньд айлчилбал, АНУ-Бээжингийн харилцаанд маш том ан цав үүсэхийг анхааруулав

Нэнси Пелоси Тайваньд айлчилбал, АНУ-Бээжингийн харилцаанд маш том ан цав үүсэхийг анхааруулав

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ирэх наймдугаар сард Тайваньд айлчлал хийхээр төлөвлөөд байгаа талаар томоохон хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард айлчлахаар төлөвлөөд байсан ч ковидын шинжилгээний хариу эерэг гарсан тул хойшлуулаад байсан юм.

Харин энэ талаар БНХАУ-ын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч эсэргүүцлээ илэрхийлж АНУ, БНХАУ-ын харилцаанд маш том ан цав үүсэх талаар анхааруулжээ.

Тодруулбал, “Түүний айлчлал нь Хятадын бүрэн эрх болоод нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдаж байна гэсэн үг. Энэ нь БНХАУ, АНУ-ын үндэс суурьт ноцтой нөлөөлнө. Хэрэв айлчлалаа эхлүүлбэл харилцаагаа муутгах хэмжээний хүчтэй хариу арга хэмжээ авна. АНУ-ыг "Нэг Хятад зарчмыг баримтлахыг" шаардаж байна. Бид бүр шаардлагатай гэж үзвэл Тайванийг хүчээр нэгтгэнэ” гэж сүрдүүлжээ.

Эх сурвалж: Daily mail, ET




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө