ВИДЕО: Өмнөд Солонгос улс дуунаас хурдан сөнөөгч онгоц үйлдвэрлэж, амжилттай туршжээ

ВИДЕО: Өмнөд Солонгос улс дуунаас хурдан сөнөөгч онгоц үйлдвэрлэж, амжилттай туршжээ

Өмнөд Солонгос улс дотоодод үйлдвэрлэсэн дуунаас хурдан “KF-21 Boramae” сөнөөгч онгоцныхоо анхны туршилтын нислэгийг амжилттай хийлээ.

Туршилтын нислэгийг өмнөд Сачон хот дахь агаарын цэргийн баазад хийсэн бөгөөд онгоц 40 км/цагийн хурдтай 33 минутын турш ниссэн гэж тус улсын Батлан хамгаалахын хангамжийн захиргаа(DAPA) мэдэгджээ.

Онгоцыг “Korea Aerospace Industries” үйлдвэрлэсэн бөгөөд 2030 он гэхэд Өмнөд Солонгосын агаарын хүчинд нийт 120 ширхэг тийрэлтэт онгоц нийлүүлэх зорилготой байна. Ашиглалтад орсны дараа загваруудыг агаараас харвах далавчит пуужингуудаар зэвсэглэх аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёол туршилтын нислэг нь "Үндэсний батлан хамгаалахын тусгаар тогтнолын төлөөх гайхалтай амжилт" гэв. Дэвшилтэт дуунаас хурдан тийрэлтэт сөнөөгч онгоц бүтээж, нисгэсэн цөөн хэдэн орнууд бий. Тодруулбал, АНУ, Орос, Хятад, Япон, Франц, Швед болон Их Британи, Герман, Итали, Испанийн Европын консорциум сөнөөгч онгоц бүтээжээ. “KF-21” Өмнөд Солонгос, Индонезийн хамтарсан төсөл. Төслийн 80 хувийг Өмнөд Солонгос эзэмшдэг байна.

ВИДЕО: 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө