Донбассыг сэргээн босгох ажилд Хойд Солонгосын иргэдийг оролцуулах саналыг Оросын тал тавьжээ

Донбассыг сэргээн босгох ажилд Хойд Солонгосын иргэдийг оролцуулах саналыг Оросын тал тавьжээ

БНАСАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора Донбассын сэргээн босголтод туслах зорилгоор тус улсын барилгын ажилчдыг илгээх санал тавьжээ.

Тэрбээр Оросын "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа "Хойд Солонгосчууд чадварлаг, шаргуу хөдөлмөрч, хамгийн хүнд нөхцөлд ажиллахад бэлэн хүмүүс" учраас ийм санал тавьсан гэж ярьсан байна. 

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт Кремлийн дэмжлэгтэй Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг “тусгаар тогтносон” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь тус улс ажилчдаа гадаадад, тэр дундаа Орос руу илгээж, их хэмжээний валют олж байсан юм. Гэсэн ч НҮБ-аас тус иргэдийг эх оронд нь буцаах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Эх сурвалж: Aljazeera