ВИДЕО: Туркийн ерөнхийлөгч Эрдоган В.Путинг 50 секунд хүлээлгэж, "хариугаа авчээ"

ВИДЕО: Туркийн ерөнхийлөгч Эрдоган В.Путинг 50 секунд хүлээлгэж, "хариугаа авчээ"

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.07.19/ Иранд айлчлал хийж, барууны орнуудтай харилцаагаа тасалж байна гэх мэдээлэл явах болсон. Тус айлчлалын хүрээнд В.Путин Ираны нийслэлд Тегеранд тус улсын ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай уулзсан юм.

Энэ үеэр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Владимир Путиныг камерын өмнө 50 секунд хүлээлгэжээ. Энэ нь 2020 онд ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийг нь хоёр минут хүлээлгэж байсны хариу хэмээн олон улсын хэвлэлээр мэдээлээд байгаа юм.

Тодруулбал, 2020 оны гуравдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Эрдоган болон түүний төлөөлөгчид В.Путинтай уулзалт хийхээс өмнө хоёр минутын турш хүлээж, зогсож байснаа сууж буй дүрс бичлэг ихээхэн цацагдаж шуугиан тарьж байв. Нэн ялангуяа бичлэгийг ОХУ-ын талаас гаргаж сэвж байсан аж. Иймд тус эвгүй байдлынхаа хариуг одоо авч байж болзошгүй гэжээ.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө