БИДНИЙ ТУХАЙ: ОХУ-ын Алс Дорнодод амьдардаг иргэдийг Монголын тухай мэдэхгүй нэгэндээ ярьж өгөхийг уриалжээ

БИДНИЙ ТУХАЙ: ОХУ-ын Алс Дорнодод амьдардаг иргэдийг Монголын тухай мэдэхгүй нэгэндээ ярьж өгөхийг уриалжээ

ОХУ-ын хэвлэлээр Улаан-Үдэд оршин суудаг иргэдээ Монголын тухай илүү их ярихыг уриалсан нийтлэлийг гаргажээ.

Нийтлэлд:

ОХУ-ын алс Дорнодын бүс нутгийн оршин суугчид Улаан-Үдээр дамжин Монгол болон Азийн бусад орон руу аялах боломжтой гэдгийг төдийлөн сайн мэддэггүй.

Энэ талаар “Байгал” аэропортын ерөнхий захирал Дмитрий Гармаев хэлэхдээ, “Манай ОХУ-ын алс Дорнодын бүс нутгийнхан урд хөрш болох Монгол Улсын талаар маш бага мэдээлэлтэй гэдгийг мэдсэн. Иймд бид блогуудаар сурталчилгаа явуулж эхэлсэн бөгөөд Буриадын оршин суугчид Монголын тухай мэдээллийг Алс Дорнод даяар түгээвэл үнэхээр их баярлах болно. Монгол орон яагаад сэтгэл татам байдаг, тэнд юу хүлээж байгаа бол, тэд ямар хэлээр ярьдаг, бусад нарийн ширийн зүйлийн талаар мэдэхгүй нэгэндээ ярихыг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: Baikal.Daily.ru




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө