Иранд хийж буй айлчлалынхаа үеэр В.Путин "НАТО-г өргөжүүлэхийг зогсоох ёстой" гэж мэдэгджээ

Иранд хийж буй айлчлалынхаа үеэр В.Путин "НАТО-г өргөжүүлэхийг зогсоох ёстой" гэж мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.07.19/ Иранд айлчлал хийж, барууны орнуудтай харилцаагаа тасаллаа гэж CNN агентлаг мэдээлжээ. В.Путин Ираны нийслэлд Тегеранд тус улсын ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай уулзсан байна.

Энэ үеэрээ В.Путин "Би зочломтгой Ираны газар нутаг дээр байгаадаа маш их баяртай байна. Худалдааны өсөлтийн хувьд бид дээд амжилтыг тогтоосон гэж сайрхаж чадна" гэж хоёр талын уулзалтын үеэр хэлжээ. Мөн тэрээр бид олон улсын аюулгүй байдлын асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад чухал хувь нэмэр оруулж байна гэжээ.

Харин Э.Раиси хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагааны амлалтуудаа сайшааж, хоёр улс терроризмтой тэмцэх "сайн туршлагатай" гэж мэдэгджээ. Тэдний хэлэлцээрт Ираны хийн ордуудыг ашиглах, хийн экспортын шинэ хоолой барих зэрэг багтаж байгаа аж. Э.Раиси мэдэгдэлдээ “Дэлхийн үйл явдлууд Иран, Орос хоёр талын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэж онцолжээ.

Хаоин В.Путины Украин дахь дайныг дурдаад НАТО-г өргөжүүлэхийг "зогсоох" ёстой гэсэн бол, Хаменеи “НАТО бол аюултай байгууллага. Барууны орнууд хүчирхэг, тусгаар тогтносон Оросыг бүрэн эсэргүүцдэг. Хэрэв НАТО-д зам нээгдвэл ямар ч хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхгүйв. Украинд үүнийг зогсоогоогүй бол хожим Крымд мөн адил дайн эхлүүлэх байсан” гэж хэлжээ. 

Эх сурвалж: CNN