БНСУ-ын хэвлэлүүд Монгол Улсаас визгүй аялал жуулчлалын журмаар очсон иргэдтэй холбогдуулж, хорио цээрийн дэглэмээ чангатгасан талаар мэдээлжээ.
МЭДЭЭЛЭЛД;
БНСУ-ын Олон улсын нислэг сэргэснээс хойш 33 хоногийн дараа Чежү олон улсын нисэх буудалд гадаадын жуулчдад зориулсан PCR шинжилгээний төв ажиллаж эхэллээ. Энэ долдугаар сарын 14 /2022.07.14/-ны өдөр 15:04 цагт Монголын агаарын тээврийн OM7309 дугаартай онгоц Монгол улсын Чингис хаан нисэх буудлаас Чежүд газардсан бөгөөд Монголын 150 жуулчин ирсэн юм.
Тэгвэл тус жуулчдад зориулж хорио цээрийн дэглэмийг чангатгасны улмаас хоёр цаг орчмын дараа буюу 16:55 цагт л тэд хаалган дээр гарч ирсэн. Учир нь Монгол жуулчдыг ажил олох зорилгоор хууль бусаар ирж, үлдэж байгаатай холбогдуулан хяналтыг чангатгажээ.
Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 22 /2022.06.22/-ны өдөр Чежү хотод эрүүл мэндийн болоод аялал жуулчлалын зорилгоор ирсэн Монгол жуулчдыг 23 нь буцах хуваарьт нислэгтээ суугаагүй оргосон. Бүр тэдний нэг нь Чежүд ирснийхээ маргааш өдөр нь Мокпо руу явах онгоцны тасалбар худалдаж аваад суухаар бэлдэж байх явцдаа баригдсан.
Мөрдөн байцаалтын дунд түүнийг хууль бусаар ажиллах зорилготой хуурамч жуулчин байсныг илрүүлсэн.
Иймд гадаадын жуулчдыг нисэх онгоцны буудлаас гарч ирмэгц шууд онгоцны зогсоолоос хүлээлгийн автобусанд суулгаж, ковидын мэдээлэл авч дараа нь PCR шинжилгээний төв рүү явуулж их цагийг үрж байна. Чежүгийн хувьд одоогоор 20 орчим эмнэлгийн ажилтан тус хот руу нэвтэрч буй бүх гадаад иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийж байгаа. Монгол иргэд Чежүд ирсэн эхний өдрөө хоёр цагийг цагаачлалын албанд дахин хоёр цагийг Ковидын шинжилгээнд зарцуулж аяллын эхний өдрөө дуусгалаа. Энэ удаан хугацаанд 150 хүнээс ердөө 30 хүн л хяналтад оролцсон байна.
Эх сурвалж: JEJU SORI