Украины тэргүүн хатагтай Олена Зеленска АНУ-д хийх айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2022.07.18/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзжээ.
Энэ талаар төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ, А.Блинкен Олена Зеленскатай уулзахдаа “АНУ Украины ялалтыг дэмжих амлалт"-ыг онцлон тэмдэглэсэн гэжээ. Мөн уулзалтын үеэр А.Блинкен "Гэмгүй энгийн иргэдийг шархдуулж, хөнөөж, гэр орон, эмнэлэг, сургууль болон бусад иргэний дэд бүтцийг сүйтгэсээр байгаа Оросын харгис хэрцгий халдлагыг, тэр дундаа долдугаар сарын 14-ний өдөр Виннца хотод гурван хүүхдийн амь насыг хохироосон дайралтыг хатуу зэмлэн буруушаасан” гэжээ.
Эх сурвалж: CNN