Элчин сайд И.К.Азизов Орос-Монголын парламентын хамтын ажиллагааны талаар Эрхүү мужийн даргатай ярилцжээ

Элчин сайд И.К.Азизов Орос-Монголын парламентын хамтын ажиллагааны талаар Эрхүү мужийн даргатай ярилцжээ

Эрхүү мужийн Хууль тогтоох чуулганд тус мужийн парламентын дарга Александр Ведерников, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизовыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Орос, Монголын парламентын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Тодруулбал, Элчин сайд Искандер Азизов Монгол Улсын парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлэх талаар ярьжээ.

Мөн тэрбээр Монгол Улсыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тус улсын УИХ-ын хийхээр төлөвлөж буй ажлуудаас хуваалцсан байна. Түүнчлэн Орос, Монголын парламент хоорондын комисс байгуулах тухай ярьжээ. Тэрбээр “Монголын тал хууль тогтоох чиглэлээр бидний зөвлөмж, зөвлөгөөг маш их сонирхож байна. ОХУ-ын бусад түнш орнуудтай ийм хамтын ажиллагааны туршлага судлах парламент хоорондын комисс байгуулснаар хамтын ажиллагаа өргөжин хөгжинө” гэв.

Харин Александр Ведерников Эрхүү муж болон Монгол Улсыг худалдаа, боловсрол, соёлын солилцоо зэрэг олон жилийн түншлэлийн харилцаа, холбоотой гэдгийг онцлон тэмдэглэв. Бүс нутгийн парламентын депутатууд парламент хоорондын комиссын ажилд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг Хууль тогтоох ассамблейн дарга онцолжээ. Мөн тэд Орос-Монгол хоёр орны боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа Эрхүү мужийн их дээд сургуулиудад Монгол Улсын боловсон хүчин бэлтгэх институтийг сэргээх талаар ярилцжээ. Уулзалтын төгсгөлд Искандер Азизов Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын депутатуудыг Монгол Улсад ажлын айлчлал хийхийг урьсан байна.

Эх сурвалж: Оgirk.ru